Сумын ИТХ-ын дарга Ө.Банзрагч, Засаг дарга Ж.Очирбат нар Увс нуур, Шар толгойн чиглэлд нүүдэл хийж буй малчин өрхүүдээ эргэлээ. /Хорио цээрийн нөхцөл байдлаас хамааран сумаас өдөр дунд гарсан болохоор бүх айл өрхөөр хараахан орж амжсангүй ээ, буцахдаа зарим айл өрхүүдээрээ орно/.
Нүүдлийн цагаар салхи тогтуун нүүдэл тавлаг сайхан үргэлжилж байна.
Холбоон бахлуур, шивээ, бургастайн голоор машин техник, мал сүрэг саадгүй гаталж /Мөс хараахан бүрэн хайлаагүй, хачирласан байдалтай/ байна.