Өлгий сумын онцгой комиссын хуралдааны шийдвэр.

2021-04-05 03:39:47

2021 оны 03-р сарын 30-ний өдөр Өлгий сумын онцгой комисс шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа .

1. Ховд аймагт ковид-19 сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Ховд- Увсын чиглэлийн гэр постыг ажиллуулах.

2. Уг асуудалтай холбогдуулан Ховд аймгаас Өлгий сумруу орох, гарах,хөдөлгөөнийг хязгаарлах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд “ Аймгийн онцгой комисс” - оос зөвшөөрлийн бичиг авч хөдөлгөөн оролцож нэвтрэх.

3. Малчдын нүүдлийн үе эхэлсэнтэй холбогдуулан Өлгий сумын малчин иргэдийг хяналтын постоор чөлөөтэй нэвтрүүлэх

4. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүл, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах зэрэг.....

Иргэд та бүхэн тодорхой мэдээллийг сумын шуурхай штабын утас: 80158101 дугаарт холбогдож аваарай.

                        утас болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

#МаскааЗүүе #ГарааАриутгая #ХариуцлагатайБайцгаая

ӨЛГИЙ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2021.03.30