СУМЫН ШУУРХАЙ ШТАБ ӨДӨР БҮР ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР АЖИЛЛУУЛАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ, ГЭРИЙН АЖИГЛАЛТ, ТУСГААРЛАЛТАНД БАЙГАА ИРГЭДЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

2021-04-05 04:04:23

Улаанбаатар хотод халдвар дэгдэж, тус бүс нутгаас шинжилгээ өгсөн иргэдийг нутагруугаа зорчих боломж олгосон тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл манай суманд 217 иргэн ирсэн байна. Эдгээр иргэдээс 39 иргэн нь хариу буцсан ба одоогоор 7 иргэн өөр аймаг, сумын нутагт зорчиж байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалт, тусгаарлалтанд 10 иргэн байгаагаас, сумын төвд 3 иргэн, хөдөө 7 иргэн байна.

❗Та бүхэн тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл таних тэмдэг бүхий айл, өрхөөр орохгүй байх, халдварын голомт бүхий бүс нутгаас ах, дүү, найз нөхөд ирэх гэж байгаа бол сумын шуурхай штабын жижүүрийн 80158101 дугаарт мэдэгдэж, мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье.

зогсож байна болон гадаа гэх мэтийн зураг байж болнонэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно