БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ
Эхлэх хугацаа: 2021-06-22
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр бүртгэнэ.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг
2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны 7-р сарын 26-наас 9-р сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 9-р сарын 23-нд зарлана.
 
Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:
18-39 настай Монгол Улсын иргэн
Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
Өнгө ялгах чадвартай
Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.
Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.
 
Анхааруулга:
Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно
Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно
Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.


Сэтгэгдэл бичих


"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 962
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 765
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 846
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 765
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 716
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 1126
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 657
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 3068
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 761
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 624
  • 0
  • 2021-05-02

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос