МЭНДЧИЛГЭЭ

ЗҮҮНГОВЬ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Та бүхэнд Монгол улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, ХААИС – ийн профессор Мятавын Төмөржавын нэрэмжит Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт хамт олны өмнөөс энэхүү хуудсанд зочилж буй өдрийн мэндийг хүргэе.

Манай сургууль 1940 онд байгуулагдсан хөдөөгийн ууган сургуулиудын нэг төдийгүй багш сурагчдын амжилт арвинтай, бахархах зүйл олонтой сургууль юм. 320 хүүхдийн хүчин чадалтай ч одоо 573 сурагчтайгаар 23 бүлэг хичээллэдэг, 57 багш ажиллагсадтай. Цаг цагийн гэрэл гэгээнд түүхэн намтраа туурвиж жил жилийн урсгалд олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж “Хүмүүн” болгох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн юм.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж улс орноо хөгжүүлэх гол хүч, монгол улсын ирээдүй, шинэ үеийн монгол иргэдийг бий болгон төлөвшүүлэх, үүний тулд сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, сургуулиа нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц сургууль болгох  зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж, сургуулийн амьдралд эцэг эхчүүдийг өргөнөөр татан оролцуулж хамтран ажиллахын зэрэгцээ ямагт багш, сурагчдын хөгжил, хүүхдийн төлөвшилд анхаарч чармайн ажиллах болно.

Манай сургууль, багш нарт итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, сургуулийн бахархал-нэрийн хуудас болж байдаг нийт төгсөгчид, нутгийн зон олон болон нийт багш сурагчиддаа эрүүл энх байж, эрч хүчтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье

 



Сэтгэгдэл бичих


"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 966
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 769
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 854
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 773
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 722
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 1134
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 659
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 3073
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 765
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 628
  • 0
  • 2021-05-02

Цахим холбоос