сумын иргэдийн төлөөлөгчдын хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цагдаагийн хэсэгт согтуурал хэмжигч багажийг /дравейр/2.5 сая төгрөгөөр авч өгөхөөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг тоног төхөөрөмжийг 2019 оны 04 дүгээр сарын 03 нд сумын ИТХ-ын Б.Өлзийтогтох хэсгийн төлөөлөгч С.Төгссайханд хүлээлгэн өглөө. согтуурал хэмжигч багажтай болсоноор согтуугаар үйлдэгдэж буй хэргүүдийг түргэн шуурхай илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой болох юм.
Мөн тохой багийн хилийн заставд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн давсан орлогоос "мустанг 5" мотоциклийг сумын засаг дарга Д.Нэргүй болон тохой багааас сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгч Н.Гансүх нар хилийн заставын 0212 салбарын захирагч Т.Батболдод гардуулж өглөө.